ШУУРХАЙ МЭДЭЭ: Вакцины талаар хуурамч мэдээллийг цахим орчинд тараасан иргэнийг ЦЕГ-аас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Вакцины талаар хуурамч мэдээллийг цахим орчинд тараасан иргэнийг ЦЕГ-аас шалгаж эхэлжээ

COVID-19 халдварын эсрэг вакцины эхний татан авалтыг энэ долоо хоногийн сүүлээр хийж, хоёрдугаар сарын 23-наас бүх нийтийн вакцинжуулалтыг үе шаттайгаар эхлүүлнэ хэмээн УОК-оос мэдээлсэн.

Харин иргэдийн дунд вакцин хийлгэнэ, хийлгэхгүй гэсэн маргаан дэгдэж эхэлсэн бөгөөд цахим орчинд мөн энэ талаар худал мэдээлэл тархсан юм. Тодруулбал, нэгэн иргэн фейсбүүк дээр “тусгай хэрэгцээнд гэж дипломат тэмдэгтэй 30 хайрцаг 9800 ш Спутник V вакцин буулаа. Гаалийн ерөнхий газар шалгасангүй гэнэ. Удахгүй зургыг нь явуулна” хэмээн бичсэн нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлээд байгаа юм.

Facebook-ийн энэ мэдээлэл "Худал" болно.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газраас цар тахлын үед цахим орчинд хуурамч хаягаар худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлсэн иргэнийг илрүүлж, Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэхээр шалгаж эхэлсэн байна.

Сонирхуулахад, Эрүүгийн хуулийн 13.14-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө