Нью-Йоркийн шүүхийн дуулианы ардах жинхэнэ эзэн хэн бэ?

Нью-Йоркийн шүүхийн дуулианы ардах жинхэнэ эзэн хэн бэ?

НЬЮ-ЙОРКИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ХЭН ГАРГАЖ ӨГСӨН БЭ?

Нью-Йоркийн шүүхийн гэх хэргийг улс төрийн зорилготойгоор үүсгэж,  мэдээллийг гуйвуулан сэвсээр даруй хэдэн сар боллоо. Нью-Йоркийн шүүхэд Сү.Батболд нарын нэр бүхий 11 хүний тухай мэдээллийг хуульч Ж.Майзориг Монголоос боож гадны хуулийн фирмд өгсөн нь илчлэгдсэн. “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах партнер Ж.Майзориг нь 60 см зузаантай 492 хуудас гүтгэлэг бүхий матаас, шар бор мэдээллийг цуглуулан “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд өгчээ. Дэлхийн нэр хүнд бүхий “Кинг энд Спалдинг” хуулийн фирм өндөр төлбөртэйгээр үйлчилгээ үзүүлдэг. Тэр их хэмжээний мөнгийг Монголын талаас захиалагч хэн нэгэнт этгээд төлж буй нь тодорхой. Хуулийн фирм захиалга ирсний дагуу ажилдаа ч орж Нью-Йоркийн шүүхэд энэхүү хэргийн нэхэмжлэгч тал болж оролцов.  Ингээд Нью-Йоркийн шүүхээс  2020 оны 11 сарын 23-ны өдөр Сү.Батболд нарын 11 хүн, 5 компанийн 16 хариуцагчтайгаар хавтаст хэрэг үүсгэв.

Хуульч Ж.Майзориг нь “Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа нарт давуу эрх олгон "Самсунг СТ" компанитай гэрээ байгуулан тендэргүй сонгон шалгаруулалт хийсэн гэх хэргээр хуулийн байгууллагаар шалгагдаж байсан. Ж.Майзориг нь төмөр замын авлигын хэрэгт оролцоотой буюу 2013 оны 5-р сарын 1-нд “Монголын төмөр зам” ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээ байгуулсан хуулийн компанийн захирлын нэг юм. Яахаараа ч төмөр замын хэрэгт холбоотой Ж.Майзориг Нью-Йоркийн шүүхэд Сү.Батболд нарын хүмүүсийн талаар гүтгэлгээр дүүрэн материал боож өгсөн вэ гэдэг нь анхаарал татна.

НЬЮ-ЙОРКИЙН ШҮҮХЭД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
НЭРИЙГ ЯАГААД БАРИХ БОЛОВ

Нью-Йоркийн шүүхийн хэрэгт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэт” ТӨХК, “Эрдэнэс Оюу толгой” компани гомдол гаргаагүй гэсэн бичиг гаргаж өгсөн нь  дээрх төрийн байгууллага, газруудын нэрийг нь барьсан болж таарсан.

Нью-Иорк мужийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд мэдээллийг тавьсанаас биш тухайн асуудлаар шүүх ажиллагаа явагдаагүй. Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүстэй холбогдуулан бүрдүүлж өгсөн шүүхийн материалд хов живийн шинжтэй шар мэдээллүүд гаргаж өгсөнийг нь Нью-Йоркийн шүүх шүүхийн сонсголоор хянаж үзээд "хэлэлцэх үндэслэлгүй" гэж шийдвэрлэжээ.

Тухайлбал, шүүхийн материалд Сү.Батболдын эхнэрийнх нь тухай Монголын сэтгүүлүүд дээр гарсан шар мэдээ, Сүхгэрэлийн Оюутолгойг эсэргүүцсэн тайлан, Эрдэнэс Оюутолгойн гэрээ, Цэнхэр үст Цэрэнгийн посттой чанар нэг шар мэдээ, гүтгэлэг бүхий 492 нүүр материалыг тайлбар байв. Хов живийн шинжтэй дээрх материалыг нь шүүх авч үзээд хэлэлцэх, эсэх асуудлаар сонсгол дээрээ “Хоорондоо авцалдаагүй, хамааралгүй 60 см зузаан материал нь Монголын төрийг төлөөлж байгаа гэдэг нь нотлогдохгүй байна, үүнийгээ нотол” гэдэг үүднээс гомдол гаргагч талыг төлөөлж буй хуулийн фирмээс удаа дараа лавлан асуусан баримт бас бий. Шүүхийн сонсголын 35 нүүр протоколд шүүгч үзэхдээ "Энэ нэхэмжлэл маш олон тодорхойгүй асуудалтай, харьяалалд орохгүй учир нэхэмжлэлийн шаардлага хангахгүй, бичиг баримтын шаардлага хангаагүй гэж үзээд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан байдаг.

Мөн Сү.Батболд нарын нэр дээр гадаадад олон тооны үл хөдлөх хөрөнгө, байр байгаа тухай мэдээллийг тухайд үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэн болох Солонгос эзэд нь “Юу солиороод байгаа юм. Наадах чинь миний байр” гэж уурлажээ. Хаа хамаагүй хүний байр, өмчийг Сү.Батболдынх гэж бичээд шүүхийн материалд өгсөн нь шүүх дээр ингэж няцаагдсан юм байна. АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр "Энэ талаар бид мэдээгүй. Хэвлэл, сошиалд шуугиад эхлэхээр шалгаж үзсэн чинь хэргээ татчихсан байсан. Илт худлаа мэдээлэл өгсөн байна лээ. Монголын төр хандсан уу гэдэг асуултад “Бидэнд ямар ч даалгавар төрөөс өгөөгүй. Ямар ч мөнгө биднээр дамжаагүй” гэсэн байр суурийг хуулийн фирмийн зүгээс илэрхийлсэн. Тэгэхээр төр гомдол гаргаагүй гэсэн үг. Дэлхийн нэр хүндтэй хуулийн фирмд төлөгдөж буй мөнгийг хэн, хаанаас төлж байгаа вэ?

НЬЮ-ЙОРКИЙН ШҮҮХЭЭС ХЭН НЭХЭМЖЛЭЛ ТАТСАН БЭ?

“Кинг энд Спалдинг” хуулийн фирм 2020 оны 12 сарын 09-ний өдөр С.Батболд нарын 8 хүний гомдлыг өөрсдөө сайн дураараа татаж авсан. Мөн “Кинг спалдинг” хуулийн фирм 2021 оны 01 сарын 19-ны өдөр үлдсэн найман хүний гомдлыг сайн дураараа татаж авсан. Ингээд гомдлыг шалгах шүхийн явц зогсчээ. Хуулийн фирм өөрсдөө нэхэмжлэлээ татсан нь баримтаараа байхад Монголд яагаад Сү.Батболдтой холбосон гүтгэлгийг хийх болов?

 

Гүтгэлэг нь нотлогдоод баригдаад байхад судлаач Д.Ганхуяг тэргүүтэй хэдэн сэвээчид энэхүү мэдээллийг зорилттойгоор гуйвуулан бичсээр л байна. Английн, Нью-Йоркийн шүүх дээр хэлэлцэгдэж гэх хэргийн тухай Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд нь ч бүгд мэдэхгүй байхад судлаач Д.Ганхуяг гэх хүн орчуулаад түүнийгээ мушгиж гуйвуулаад тайлбарлаад бичээд ч байдаг юм. Учир байгаа биз.

НЬЮ-ЙОРКИЙН ШҮҮХИЙН ХЭРЭГ ОДОО ЮУ БОЛОВ?

Үнэн худал нь мэдэгдэхгүй Нью-Йоркийн шүүхийн хэрэг гэх мэдээлэл бичигдээд яригдаж, С.Ганбаатар өлсгөлөн зарлаж “шантааж” хийсэн тул Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон Засгийн газраас энэ яг ямар хэрэг болоод байгааг мэдэхийг хүсч албан бичиг тийш илгээв. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны өдөр “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд хандсан албан бичигт хэн гэдэг эрх бүхий албан тушаалтны чиглэл шийдвэрийг үндэслэн татан авсан бэ, шүүхийн үйл явцыг сэргээж тодруулж өгөхийг хүсчээ.

Монгол Улсын Засгийн газар анхнаасаа хандаагүй учраас Нью-Йоркийн шүүхийн гэх яг ямар хэрэг учиг байгааг тодруулж өгөхийг одоо хүсч байна. Энэ тухай нэр холбогдсон Сү.Батболд “Гадаадын шүүхэд, гадаадын хуулийн компани нь яг ямар эрх мэдэлтний үүрэг даалгавраар, ямар зардлаар, ямар маргаан үүсгээд байгааг УИХ, нийт ард түмэн бүгдийг мэдэх эрхтэй, үүрэгтэй. Энэ маргааныг Засгийн газар эсвэл прокурорын газар гаргаж, татаад байгаа юм уу яг ямар албан тушаалтан энэ маргааныг үүсгэх сүүлдээ зогсоох шийдвэр гаргаад байгаа юм бэ гэх мэт олон асуултууд гарч ирж байна. Засгийн газраас гадаадын хуулийн компанид захидал явуулж үнэнийг  ард түмэнд мэдүүлмээр байна” гэж чуулганы хуралдаан дээр хэлж байсан.

Нью-Йоркийн шүүхийн хэрэг цааш улам тодорхой болох биз ээ.

Х.ДОРЖХАНД




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө