Архангай аймгийн Чулуут сумын нутгаас үхсэн ирвэс олджээ

Архангай аймгийн Чулуут сумын нутгаас үхсэн ирвэс олджээ

Дэлхийд нэн ховорт тооцогддог цоохор ирвэс Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн Баруун Ангархай гэх газраас өнгөрсөн лхагва гарагт буюу энэ сарын 17-ны өдөр  олджээ.

Баруун ангархайд нутаглаж байгаа малчин н. Батбилэг 2021.02. 17-ны өдөр малаа хариулж яваад үхсэн ирвэстэй таарч, сум руу ярьж мэдээлэл өгсөний дагуу сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч  Б. Мөнхболд,  М.Баатархүү П.Содномдорж, Хэсгийн төлөөлөгч Н.Ганболд жолооч Д.Алтансүх, гэрэл зурагчин Ц.Бямба Очир нар газар дээр нь очиж, ажиллан ирвэсийг сумын төвд авчирсан байна. Өнөөдөр цоохор ирвэсийг аймгийн төвд авчирах бөгөөд  Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд  хүргэгдэх аж.

Өнгөрсөн оны тавдугаар сард Хангайн нурууны салбар уулсын цоохор Ирвэсийг  хамгаалах, судалгаа хийх талаар  Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд  хүргүүлсэн хүсэлтийг ШУ-ны биологийн хүрээлэнд явуулсан  тухай хариу аймгийн байгаль хамгаалагчдад ирж байсан бөгөөд дээрхи асуудлыг нутгийн төлөөлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллахаар болжээ.