Өнөөдөр БНСУ-аас эх орондоо ирэх 256 иргэн 10 хоног тусгаарлагдана

Өнөөдөр БНСУ-аас эх орондоо ирэх 256 иргэн 10 хоног тусгаарлагдана

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард гурван чиглэлд таван удаагийн нислэг үйлдэж иргэдээ татан авахаар болсон. Үүний дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 иргэн эх орондоо ирж байна.

Өнгөрсөн лхагва гарагт/2021.02.17/ Засгийн газар гуравдугаар сараас эхлэн тусгай үүргийн нислэгийн тоог нэмж, гадаадад буй иргэдээ шат дараатайгаар татан авах ажлыг эрчимжүүлнэ хэмээн мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн Монголд ирсний дараа тусгаарлагдах хоногийг 10-аас хэтрүүлэхгүй байх чиглэл гарсан билээ. Тэгвэл өнөөдрөөс уг шийдвэр хэрэгжих юм. Гэхдээ шинэ коронавирусийн мутацид орсон хэлбэр тархсан бүс нутгаас ирж буй бол 14 хоног тусгаарлагдах журам үйлчилнэ. Өнөөдрийн нислэгээр 

  • Эрүүл мэндийн шалтгаантай – 24
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
  • Жирэмсэн – 11
  • Өндөр настан – 13
  • Хөгжлийн бэрхшээлтэй – 3
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
  • Түр саатуулах байр - 20
  • 11-р сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан – 92 хүн ирж байна.