Индонезид вакцин хийлгэхээс татгалзвал 5 сая рупигээр торгоно

Индонезид вакцин хийлгэхээс татгалзвал 5 сая рупигээр торгоно

Индонезын нийслэл Жакарта хотын эрх баригчид коронавирусийн вакцин хийлгэхээс татгалзсан иргэдэд торгууль 5 сая рупи буюу 357 орчим ам.долларын торгууль ногдуулахаар болжээ. Энэ талаар Жакарта хотын захирагчийн орлогч Ахмад Риза Партия “Хэрэв та бүхэн вакцинжуулалтаас татгалзвал нэгдүгээрт, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа авахгүй,  хоёрдугаарт, торгууль төлнө” гэж мэдэгджээ.

Одоогоор тус улсад 34 мянга орчим хүн коронавирусийн халдвараар нас бараад байгаа бөгөөд Индонезын эрх баригчид өнгөрсөн сараас эхлүүлсэн вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд 270 сая хүн амынхаа 181.5 саяыг 15 сарын хугацаанд вакцинжуулахаар төлөвлөөд байна. "Saiful Mujani Research and Consulting" компаниас 12 дугаар сард явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын ердөө 37 хувь нь вакцинд хамрагдахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Харин 40 хувь нь хараахан шийдээгүй бол 17 хувь нь вакцин хийлгэхээс татгалзжээ.

Аялал жуулчлалын салбараас хамааралтай Индонези улс коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн гүн хямралд ороод байгаа бөгөөд ерөнхийлөгч Жоко Видодо засгийн газрын сайд нартаа авлигаас хол байхыг дахин дахин анхааруулж, хэрвээ илэрвэл өмгөөлж, хамгаалахгүй, чанга хатуу хуулиар шийтгэнэ” гэж мэдэгдээд байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө