САЙН МЭДЭЭ: ТЭСО компанийн "Зөв аарцны ундаа"-г БНСУ-д худалдаалж эхэлжээ

САЙН МЭДЭЭ: ТЭСО компанийн "Зөв аарцны ундаа"-г БНСУ-д худалдаалж эхэлжээ

Монголчуудын хамгийн ихээр сурч, хөдөлмөрлөдөг орон бол БНСУ. Тэгвэл тус улсад амьдарч, ажиллаж буй хэн бүхэн эх орондоо үйлдвэрлэсэн сүү, цагаан идээн бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой болжээ.

Учир нь Монголын томоохон баялаг бүтээгчдийн нэг болох “ТЭСО” корпорац “Зөв” брэндийн цэвэр аарц болон аарцан үрлээ Солонгос улс /БНСУ/ руу тогтмол экспортолж эхэлсэн байна. 

Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн уул уурхайн ашигт малтмал байсаар олон жилийг ардаа үдсэн. Гэсэн ч нэг үеэ бодоход ашигт малтмалаас ангид Монголыг илэрхийлэх хэд хэдэн бүтээгдэхүүн гадаадын зах зээлд “өрсөлдөж” байна. Тэдгээрийн нэг болж буй “Зөв” брэндийн бүтээгдэхүүнийг бид энэ удаа онцолж байна. 

БНСУ-д экспортлогдож байгаа "Зөв" аарцны ундаа

“Зөв аарц"-ыг анх Солонгос улс руу экспортлох саналыг өнгөрсөн оны тавдугаар сард “ТЭСО”-оос “Nice Mongolia Cargo” тээвэр зуучлалын компанид тавьж байжээ. “Nice Mongolia Cargo” ч Монголынхоо бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах ажилд оролцохыг зөвшөөрч шаардлагатай материалуудыг бүрдүүлсээр өнгөрсөн есдүгээр сард Солонгос улсад бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрлөө авсан байна.

Улмаар Солонгост бүтээгдэхүүний шинжилгээ хийгдэж 12-р сарын сүүлээр албан ёсоор худалдаалах зөвшөөрлөө авчээ.

БНСУ экспортоор орж ирж буй бүтээгдэхүүнүүдэд бүх төрлийн нарийн шалгалт, шинжилгээ хийдэг. Тус улсын мэргэжилтнүүдийн шаардлагад нийцнэ гэдэг Монголчуудын өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүний чансааг ч давхар илтгэж байгаа хэрэг. Анх “Зөв аарц”-ны таван төрлийг/чацаргана, аньстай цэвэр аарц, аарцан үрэл/ нийлүүлж байсан бөгөөд саяхан хоёр дахь удаагийн нийлүүлэлтээ хийхдээ бүтээгдэхүүнийхээ төрлийг ч нэмжээ. 

ТЕСО компанийн бүтээгдэхүүн

Тус бүтээгдэхүүнийг хамгийн их хүлээсэн хүмүүс бол БНСУ дахь Монголчууд. Учир нь монгол малын сүүгээр боловсруулж бүтээсэн, Монголчуудын дуртай цагаан идээг тийм ч амархан гаднын орнуудаас олохгүй. Тэр ч утгаараа Солонгост буй Монголчууд энэ мэдээг тун баяртайгаар хүлээн авч байлаа. Гэхдээ зөвхөн Монголчууд гэлтгүй Солонгосчууд ч тус бүтээгдэхүүнд ам сайтай байна.

Эхний нийлүүлэлтээр ирсэн бүх бүтээгдэхүүн дуусаж, тэр хэмжээгээр худалдан авагчдын тоо ч нэмэгджээ.

Учир нь БНСУ-ын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд "Зөв аарц" анхдагч гэж хэлж болно. Тодруулбал, тус улсад яг энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаагүй тул иргэд нь ч сонирхон хэрэглэж, цаашлаад байнгын хэрэглэгч болжээ. Үүнээс гадна бүтээгдэхүүний хайрцаг дээрх орц, найрлага хэрэглэх зааврыг тус улсын хэлээр болгож өөрчилсөн нь худалдан авагчдад бүтээгдэхүүний ач тусыг ойлгоход дөхөм болж байгаа юм. 

Экспортлогдож буй бүтээгдэхүүний танилцуулга

Одоогоор “Зөв” аарц Чонжү, Мугпу, Сөүл, Үжэнбү, Бусан хотууд дахь БНСУ-ны карго, Монгол тауны дэлгүүрүүд болон захиалгын шууд хүргэлтээр борлуулагдаж байгаа аж.  

Цаашид худалдаалах цэгүүдээ нэмэхээр төлөвлөж байгаа талаар “Nice Mongolia Cargo” тээвэр зуучлалын компанийн захирал Д.Даваабаатар мэдээлжээ. Үнийн хувьд дотроо 10 ширхэгтэй нэг хайрцаг хатаасан аарц 10 мянган вонн, нэг ширхэг аарцан үрэл 2 мянган вонноор худалдаанд гарсан байна. "Зөв аарц”-ыг малчдаас түүхий эдээ авч Монголд ургасан жимсээр баяжуулсан бүтээгдэхүүн. Тэгвэл малчдын боловсруулсан сүү, Монгол жимсийг валют болгож байна гэдэг бол экспортын хамгийн том үнэ цэнэ юм. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө