Хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг ирэх сарыг гартал нээхгүй

Хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг ирэх сарыг гартал нээхгүй

Энэ сарын 23-ны өдрөөс аж, ахуй нэгжүүдийн 95 хувь нь ажиллаж эхэлнэ. Мөн вакцинжуулалт эхлэх юм. Тэгэхээр тус үйл ажиллагаа жигдэртэл буюу ирэх гуравдугаар сарын эхэн хүртэл хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхгүй гэж Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Харин хот руу орох хөдөлгөөн нээлттэй байх бололтой. 3өвхөн хүндэтгэх таван шалтгаантай хүмүүс пи си ар шинжилгээний хариунд үндэслэн орон нутаг руу зорчих аж. Харин аймгаас аймаг руу, сумаас сумын хооронд зорчих эсэхийг тухайн аймгийн онцгой комисс шийдэх аж.