Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хороодод хөл, хориог үргэлжлүүлж болзошгүй гэв

Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хороодод хөл, хориог үргэлжлүүлж болзошгүй гэв

Орон зайн багийнхан халдвар гарсан байршилд дүн шинжилгээ хийж үзээд Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13-р хороо, Сүхбаатар дүүргийн 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 16, 8-р хороодод халдвар илрэх магадлал өндөр байна гэсэн таамаглалыг гаргасан байна.

Иймд халдварын эрсдэл бүхий энэ хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлэн зохион байгуулах, халдвар идэвхжилтэй бүсүүд буюу дээрх хороодод оршин суудаг, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд хамрагдсан ч гэсэн иргэн, төрийн албан хаагчид 23-наас эхлээд шууд олон нийтийн хөдөлгөөнд оролцохгүй, ажилдаа явахгүй байх, гэрээр ажиллах зүйлийг зайлшгүй анхаарах хэрэгтэй гэж Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Мөн Баянзүрх дүүргийн зарим иргэд хоёрдугаар сарын 22-нд шинжилгээ өгөх бөгөөд шинжилгээний хариу нь 23-нд гарах магадлалтай учраас хариу гартал болгоомжтой байх хэрэгтэй гэж Эрүүл мэндийн яамнаас анхааруулав.