ЭМЯ: "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээр 24, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 31 хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээр 24, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 31 хүнээс халдвар илэрлээ

Засгийн газрын ордноос коронавирусийн халдварын нөхцөл байдал хийгээд, "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний үйл явцын талаар мэдээлж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт илэрсэн халдваруудын талаар танилцууллаа. 

Тэрбээр “2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 36,903 хүнд шинжилгээ хийхэд шинээр 55 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 24 нь “Нэг хаалга- нэг шинжилгээ”-ээр үлдсэн нь өмнөх голомтуудад батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна. “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ээр илэрсэн 24 тохиолдлуудын ес нь анхны шинжилгээгээр илэрсэн хүмүүс үлдсэн 15 нь тэдний ойрын хавьтал болсон хүн байна.

Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 1,852, дотоодод бүртгэгдсэн нийт өвчлөлийн голомтуудад 2,178 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрсэн. Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо 2,693 бүртгэгдсэнээс 1,933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн байна" гэв.