Буриад улс "Монголтой харилцах сайд" гэх албан тушаалыг анх удаа гаргаж, томилгоо хийжээ

Буриад улс "Монголтой харилцах сайд" гэх албан тушаалыг анх удаа гаргаж, томилгоо хийжээ

ОХУ-ын Буриад улсын Засгийн газар Монгол Улстай харилцах сайдын орон тоог шинээр гаргаж Даба-Жалсан Чирипов гэх хүнийг томилжээ. 

Шинэ сайд Даба-Жалсан Чирипов нь энэ сарын 20-ны өдрөөс ажилдаа орсон байна. Түүний хувьд 2015 оноос Буриадын Хөдөө аж, ахуйн сайдаар ажиллаж байсан бөгөөд манай улстай харилцах хангалттай туршлагатай хүн гэж үзэж байгаа аж. Мөн хоёр улсын хөдөө, аж ахуй болон Эдийн засгийн салбарт хамтран ажиллах, Буриад Улстай хил залгаа орших Сэлэнгэ аймагт авч хэрэгжүүлэх олон арга хэмжээний талаарх Монгол, Буриадын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны хэд, хэдэн уулзалтад Даба-Жалсан Чирипов оролцож байсан юм. Мөн төрийн түвшний бүх уулзалтад тэрбээр оролцож, ажиллаж байжээ. Буриад улс нь уг албан тушаалыг шинээр бий болгож туршлагатай улс төрчөө томилсон нь ямар шалтгаантай нь олны анхаарлыг татаж байна. 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө