Б.Баатархүү: “Биеэ үнэлэлт”-ийг зохион байгуулсан байж болзошгүй тул хэрэг нээн шалгаж байна

Б.Баатархүү: “Биеэ үнэлэлт”-ийг зохион байгуулсан байж болзошгүй тул хэрэг нээн шалгаж байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгчид болон АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр “биеэ үнэлэлт” буюу хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчинд гарсан.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү “Энэхүү бичлэгтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар шалгалтын явцад “биеэ үнэлэлт”-ийг зохион байгуулсан байж болзошгүй эд мөрийн баримт олдсон тул хэрэг нээж, прокурорт явуулах саналыг хүргүүлж байна. Холбогдсон хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авсан. Тухайн бичлэг дээр гарсан эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь эхний байдлаар мөн тогтоогдсон. Гэхдээ үүнийг цаашид шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.   

 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө