ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох хавьтал болсон мөртлөө утсаа салгаж сураггүй болсон уу

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох хавьтал болсон мөртлөө утсаа салгаж сураггүй болсон уу

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох коронавирусийн халдвартай иргэний хавьтал болсон атлаа хариуцлагагүй хандаж утсаа салган сураггүй болсон гэх мэдээлэл байна. 

Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавирусээр хөнгөн өвчилсөн 335 хүн эмчлүүлж буй. Тус эмнэлгийн гурван ажилтнаас өчигдөр /2021.02.21/ халдвар илэрсэн.  Харин тус эмнэлэгт уржигдар /2021.02.21/ ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцсан Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газар Б.Буянтогтох дээрх ажилтнуудтай харьцаж хавьтал болсон аж.

Гэтэл тэрбээр тус эмнэлэгт ажилласнаас хойш буюу энэ сарын 20-оос хойш утсаа салгаж, сураггүй байна гэх мэдээлэл байна.