Цэнхэр болон ногоон өнгөтэй болсон ноход химийн бодисонд хордсон байж болзошгүй гэв

Цэнхэр болон ногоон өнгөтэй болсон ноход химийн бодисонд хордсон байж болзошгүй гэв

ОХУ-ын аж үйлдвэрийн бүсүүдэд тод цэнхэр болон ногоон өнгөтэй гудамжны ноход гэнэт гарч ирэн иргэдийг гайхшруулжээ.

Анх Дзержинск хотын хаягдсан шилний үйлдвэрийн ойролцоо цэнхэр үстэй долоон нохой тэнүүчилж байсныг хотын оршин суугчид олсон ба орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ сарын 11-ний өдөр энэ хачин явдлын талаар мэдээлсний дараа нохдын зураг цахим ертөнцөд ихээхэн анхаарал татсан байна.

Тус үйлдвэр нь органик шил болон синилийн хүчил үйлдвэрлэдэг байсан бөгөөд эдгээр ноход үйлдвэр дэх цэнхэр будгийн нунтагт өнхөрсөн байх гэж зарим хүмүүс таамаглаж байсан юм. Удалгүй нохдыг Нижний Новгород дахь малын эмнэлэгт авчран, шинжилгээ хийхэд тэдний үснээс Пруссын цэнхэр будгийн ул мөр олдсон аж. Эдгээр ноход одоогоор эрүүл мэндийн асуудалгүй байгаа гэж албаныхны мэдээлсэн хэдий ч тэдний өнгө зэсийн сульфат зэрэг химийн хорт бодисоос болж өөрчлөгдсөн байж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа юм.