LIVE: Маргаашнаас аж, ахуй нэгжүүдийн мөрдөх ЖУРМЫГ танилцуулж байна

LIVE: Маргаашнаас аж, ахуй нэгжүүдийн мөрдөх ЖУРМЫГ танилцуулж байна

Маргааш 06.00 цагаас эхлэн хатуу, хөл хорионы дэглэм цуцлагдаж ажил, амьдрал хэвийн горимд шилжинэ. Тодруулбал, аж, ахуй нэгжүүдийн 95 хувь нь ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор аж, ахуй нэгжүүдийн мөрдөх журмыг яг одоо Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос танилцуулж байна. 

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг энэ үеэр "Худалдааны байгууллагууд шилэн хаалт байрлуулна. Хүн хоорондын зайг 2 метрээс доошгүй байлгана. Үйлчлүүлэгчдийн QR код уншуулах боломжийг хангаж өгнө. Аж, ахуй нэгжүүд ажилчдын хамгааллын хувцас, ариутгал, халдваргүйтлийн хэрэгслийг тав хоногийн нөөцтэй байлгана. Маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээгийг үүдэндээ байршуулах, хоёр цаг тутамд агаар сэлгэх зэрэг шаардлагыг ААН-үүдэд тавина. Жимс жимсгэнэ, цагаан идээ болон бусад бүтээгдэхүүнийг битүү уутанд хийнэ. 

Хоол үйлдвэрлэлийн салбарын хувьд үйлчилгээний танхимын ширээ хоорондын зай 2 метр байх, хэрэглэсэн аяга тавгыг гурван дамжлагаар угаах, бэлэн мөнгөнөөс татгалзах зэрэг журмыг баримтлана.

Караокены өрөөг 50 хувиас хэтрүүлэхгүй, мекрофонд хэрэглэгдэх бүрхэвчийг тогтмол солих хэрэгтэй. Өрөө бүрт гар ариутгах халдваргүйжүүлэгч тавина. Үсчний газарт хүн хоорондын зайг мөн л 2 метрийн зайтай барьж, хүлээлгийн танхимд бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай. Ажилчид амны хаалт, нэг удаагийн бүрэн хэрэглэлийг өмсөнө. 

Олон улсын уралдааныг зөвшөөрөл аваад, тамирчид PCR шинжилгээ өгч, заалны багтаамж 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж болно. Үйлчлүүлэгч бүрийг амны хаалт, гар ариутгагчаар хангах ёстой. Кинотеатрын зориулалтын нүдний шилийг цэвэрлэж, дараагийн үйлчлүүлэгчид өгөх нь зөв. Тасалбарыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Мэргэжлийн болон хэлний сургалтын төвүүд ширээ сандлыг хоёр метрийн зайтай байрлуулна. Нийтийн халуун ус, саун, бассейнд тусгай нөхцөл шаардлага тавина. Нэг хүн үйлчлүүлээд ариутгана. Нэг өрөөнд нэг л хүн үйлчлүүлнэ. Бассаейн өдөро бүр усаа хлоржуулна. Саун ариутгал, халдваргүйтлийг чанд мөрдөж, тусгай нөхцөл шаардлагыг биелүүлсэн тохиолдолд ажиллахыг нь зөвшөөрч байгаа. Үйлчлүүлэгчийн захиалагчийг урьдчилж авна" гэлээ. 

 

ШУУД ҮЗЭХ: