ТОДРУУЛГА: Эрдэнэт үйлдвэрт эвдрэл гараагүй. Харин төлөвлөгөөт засварын ажлуудыг урьдчилж хийсэн

ТОДРУУЛГА: Эрдэнэт үйлдвэрт эвдрэл гараагүй. Харин төлөвлөгөөт засварын ажлуудыг урьдчилж хийсэн

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх гэж хэт их ачаалж, технологийн горим зөрчсөнөөс тус үйлдвэрийн “баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах” хэсэг буюу (КСИ) усгүй болж өнгөрсөн долоо хоногийн хугацаанд бүрэн гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн юм. Энэ талаар бид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас тодруулахад Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон

“Бид сүүлийн өдрүүдэд хоёр болон гуравдугаар саруудад хийгдэх төлөвлөгөөт засварын ажлуудыг урьдчилж хийлээ. Өөрөө нунтаглах хэсэгт 3 тээрэм зогсоож, эргэлтийн усныхаа хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор тус хэсэгт үйлдвэрлэлийн хорь орчим хувийн бага зэргийн хязгаарлалт хийсэн. Бид хоёрдугаар сар болон гуравдугаар сардаа нөхөөд ажиллачихна. Ер нь Баяжуулах үйлдвэрийнхаягдлын аж ахуй гэдэг маань  үйлдвэрийн технологийн процессын  дамжлагаас гарсан материалыг шилжүүлж хадгалж, улмаар эндээсээ технологийн процессод ашиглагдсан усыг шүүж тунгаан, буцаж эргэлт хэлбэрээр ашигладаг үйлдвэрийн чухал объект байгаа. Хаягдлын аж ахуйн хувьд ил задгай талбайд байдаг учраас байгаль цаг уурын нөлөөллийн улмаас хаягдлын нууранд ус их хэмжээгээр хөлдөж, мөсний зузаан нэмэгдсэнтэй   холбоотой эргэлтийн усны хэмжээ бага зэрэг буурлаа. Өмнө жилүүдэд дунджаар нуурын усан дахь мөс 1,2-1,3 метрийн зузаантай байсан бол энэ жил 1,7 метр  зузаантай мөс хөлдсөн байна. Иймээс эргэлтийн усныбага зэрэг дутагдалд ороход нөлөө үзүүлсэн. Бид усны голдиролыг аваачих боломжтой газрууд, тунасан усыг суваг татаж авчрах болон техник, зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байна. Мөн 24 цагаар хариуцлагатай жижүүрүүд ажиллаж байна" гэв.