АНУ: Амны хаалт зүүхгүйн тулд өөрсдийгөө “маршал” хэмээн бусдыг сүрдүүлж байсан хоёр этгээдийг баривчилжээ

АНУ: Амны хаалт зүүхгүйн тулд өөрсдийгөө “маршал” хэмээн бусдыг сүрдүүлж байсан хоёр этгээдийг баривчилжээ

Флорида мужийн нэгэн амралтын газарт АНУ-ын маршалийн дүр эсгэж, амны хаалт зүүхийг шаардсан зочид буудлын ажилтнуудыг баривчлана хэмээн заналхийлж байсан хоёр этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал, 53 настай Уолтер Уэйн Браун, 81 настай Гэри Брумметт гэх хоёр эрэгтэй АНУ-ын офицерийн дүрд хувиран, зочид буудлын ажилтнуудыг маск зүүхгүй байхыг уриалан, мөн өөрсдөө амны хаалтгүй олон нийтийн дунд зорчиж байсан нь тогтоогдсон байна.

Тэд хоёрдугаар сарын 11-нд баригдсан бөгөөд ирэх баасан гаригт эхний шүүх хурал нь болох ажээ. Зочид буудлын ажилчид нийгмийн эрүүл мэндийн удирдамжийг дагаж тэдэнд амны хаалт зүүх шаардлага тавихад өөрсдийн хуурамч тэмдгээ үзүүлэн “Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү? Бид АНУ-ын маршал хүн. Тиймээс амны хаалтгүй чөлөөтэй явах эрхтэй. Хэрэв та намайг амны хаалт зүү гэж тулгавал би таныг баривчлах болно” хэмээн хариулж байсан байна.

Мөн өмнө нь 53 настай Уолтер Уэйн Браун зочид буудлын ажилтнуудад холбооны бие даасан ажилтан гэдгээ удаа дараа мэдэгдэн “амны хаалт зүүх шаардлагагүй” гэдгээ илэрхийлээд эрүүл мэндийн байдлаасаа болж чөлөөлөгдсөн тул амны хаалт зүүхийг албадсан хэнийг ч болов баривчлах боломжтой гэж зочид буудлын менежерт анхааруулж байжээ.

Харин тус мужийн цагдаагийн газраас “өөрсдийгөө АНУ-ын маршал гэж танилцуулан бусдыг сүрдүүлж байгаа сэжигтэй хоёр эрэгтэйг эрэн сурвалжилж байна гэж мэдэгдсэний дараа Дирфилд эрэг дээр  байрлах “Wyndham Deerfield Beach Resort”-н ажилчид цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Тэд Браун, Брумметт нарыг зочид буудлаас тавьсан шаардлагыг үл биелүүлсэн, бусдыг хууран мэхэлж айлган сүрдүүлсэн мөн хуурамч бичиг баримт ашигласан хэмээн цагдаагийн газарт гомдол гаргажээ. Үүнээс гадна зочид буудлын ажилтнуудад тэдний энэхүү үйлдэл нь сэжигтэй санагдсан тул бичиг баримтыг нь баталгаажуулахаар эрх бүхий байгууллагуудад хандаад байжээ.