ДЭМБ: БНХАУ-ын вакцинд ирэх гуравдугаар сард зөвшөөрөл олгох төлөвтэй байна

ДЭМБ: БНХАУ-ын вакцинд ирэх гуравдугаар сард зөвшөөрөл олгох төлөвтэй байна

Монгол Улс “Ковид-19” цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Үүнд “АстраЗенека” , “Файзер” болон БНХАУ-ын “Синофарм”, ОХУ-ын “Спутник-V” вакцинууд багтаж буй. Өчигдөр/2021.02.22/ манай улсад “АстраЗенека” болон “Синофарм” компаниудын вакцины тун ирсэн.

ДЭМБ-аас “АстраЗенека” компанийн вакцинд зөвшөөрөл олгосон бол БНХАУ-ын вакцинд хараахан албан ёсоор зөвшөөрөл олгоогүй байна. Тэгвэл ирэх гуравдугаар сард БНХАУ-ын “Синофарм” компанийн вакцинд зөвшөөрөл олгох бололтой. Тодруулбал, ДЭМБ-ын албан ёсны цахим хуудаст вакцинуудад зөвшөөрөл олгох хугацааг дараах байдлаар тооцоолжээ.

  • Хоёрдугаар сарын сүүлээр- АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг “mRNA-1273”
  • Гуравдугаар сард- БНХАУ-ын “Sinopharm” BIBP болон “Sinovac”
  • Гурав болон Дөрөвдүгээр сар- АНУ-ын “Johnson and Johnson” вакцин

Эх сурвалж: WHO