ВИДЕО: АНУ-ын сансрын судалгааны робот Ангараг гарагаас шинэ бичлэг илгээжээ

ВИДЕО: АНУ-ын сансрын судалгааны робот Ангараг гарагаас шинэ бичлэг илгээжээ

АНУ-ын сансар судлалын “НАСА” агентлагаас хөөргөсөн “Perseverance” судалгааны робот энэ сарын 19-ны өдөр Ангараг гараг дээр амжилттай газардсан билээ. “Perseverance” одоогоос зургаан сар гаруйн өмнө эх дэлхийгээс хөөрсөн бөгөөд газардмагцаа хоёр гэрэл зургийг НАСА-руу илгээж байв. Тэгвэл өчигдөр /2021.02.22/ НАСА-аас судалгааны роботын илгээсэн видео бичлэгийг олон нийтэд дэлгэжээ. Уг бичлэгт судалгааны робот газардах үйл явц болон Ангарагийн хөрсний гадаргыг тун тодоор харуулсан нь НАСА-ийн түүхэн дэх хамгийн сайн жишиг бичлэг болсон байна.

Энэ удаагийн судалгааны гол зорилго нь 3.9 тэрбум жилийн өмнө оршин тогтнож байсан Ангарагийн эртний нуурын суурин болох Жезеро тогоог судалж, чулуулаг, хөрсөн дэх бичил биетийг хайж олох юм. Өөрөөр хэлбэл уг гарагт ямар нэг ургамал ургахад шаардлагатай эрдэс бодис, био ул мөр байгаа эсэхийг хайж олоход чиглэгдэж байна. Хөлөг өмнө нь Ангараг гараг дээр хэзээ ч ашиглаж байгаагүй нарийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон учир даалгавраа амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа талаар НАСА-ийн эрдэмтэд онцлон хэлж байна. 

ҮЗЭХ: