СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймагт сураггүй алга болсон 16 настай хүү нас барсан байдалтай олджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймагт сураггүй алга болсон 16 настай хүү нас барсан байдалтай олджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т 16 настай А хүү 2020.01.30-ны өдрийн 10:00 цагийн орчимд явганаар хонь хариулж яваад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар, цагдаагийн алба хаагчид, орон нутгийн иргэд гээд 80 гаруй тооны хүн энэ сарын 01-ний өдөр 16 настай А хүүг эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт 6 км-ын тойрогт зохион байгуулж байх явцад иргэн А нь 2020.01.30-ны өдрийн 20:13 цагт үүрэн холбооны Скайтел ХХК-ийн гар утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь

цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоож, цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээлж байсан билээ.

Иймд бид эрлийн ажил өнөөдөр ямар явцтай байгаа талаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Онцгой байдлын газраас тодруулахад “хүү нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрын үзлэг хийгдээд дууссан. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр, А хүү нь алга болсноосоо 9 хоног орчмын дараа осгож нас барсан байдалтай олдсон байж болзошгүй байна. Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны ... дугаар сургуулийн 11-р ангийн сурагч байсан бөгөөд ЕБС-ийн үйл ажиллагаа хөл хорио, улирлын амралтаас үүдэн зогссон тул Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байх эмээгийндээ очиж, сар гаруйн хугацааг өнгөрөөж байсан байдаг.

Иймд ЕБС-ийн танхимын үйл ажиллагааг "коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх"-ийн тулд түр хугацаанд зогсоосон байгаа энэ үед хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтлэв. 




Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө