Цагдаагийн хамгаалалт авч, хямдралтай худалдаа хийхээр ирсэн иргэдийг тараажээ

Цагдаагийн хамгаалалт авч, хямдралтай худалдаа хийхээр ирсэн иргэдийг тараажээ

Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы дэглэм өнөөдөр цуцлагдаж, нийт аж ахуй нэгжийн 95 хувийнх нь үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхлээд байна. 

Харин эдгээр аж ах нэгжийг “тодорхой дэглэм барьж, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй” үйл ажиллагаагаа явуулахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж буй. 

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Бөхийн өргөөний урд байрлах EFES супермаркетын хоёр давхарт талбай түрээсэлдэг, "NB" shop америк барааны дэлгүүр хямдралтай худалдаа зарлаж, нэг бүтээгдэхүүнээ 1999 төгрөгөөр худалдаалсан тул, иргэд тус супермаркетын гадна талбайд олноороо цугларч, бөөгнөрөл үүсгэсэн байна.  Иймд цагдаагийн байгууллагаас тус дэлгүүрийн ойр орчмыг хамгаалалтад авч, иргэдийг тараажээ. Харин EFES супермаркет өнөөдөр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, түр хугацаагаар хаасан байна.