ШУУРХАЙ МЭДЭЭ: Увс аймгийн Улаангом хотод батлагдсан тохиолдлын анхны хавьтал очжээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Увс аймгийн Улаангом хотод батлагдсан тохиолдлын анхны хавьтал очжээ

Өнөөдөр /2021.03.01/ -өөс эхлэн Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөний нээсэн. Тодруулбал, ПСР-ын шинжилгээний хариугаа үзүүлээд, Улаанбаатар хотын товчоогоор хөдөө, орон нутаг руу чөлөөтэй нэвтэрч байгаа юм. 

Харин өнөөдрөөс өмнө хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг ПСР-ын шинжилгээнд нь үндэслэн нийслэлээс аймаг, орон нутгууд руу зорчуулж байсан.

Тэгвэл Увс аймгийн Улаангом хотод коронавирусийн батлагдсан тохиолдлын анхны хавьтал болох иргэн өчигдөр /2021.02.28/ очсон байна. Учир нь тэрээр нийслэлд байхдаа ПСР-ын шинжилгээ өгөхөд хариу нь "сөрөг" гарсан тул ийнхүү тус аймаг руу зорчсон байна. Гэтэл түүнтэй хамт байсан хүнээс коронавирус илэрчээ. Иймд түүнээс дахин ПСР-ын шинжилгээ авч Ховд аймаг руу шинжлүүлэхээр явуулжээ. Харин одоогоор Улаангом хотод хөл, хорио тогтоогоогүй байна.