Сөүл-Улаанбаатарын өнөөдрийн нислэгээр 148 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатарын өнөөдрийн нислэгээр 148 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын хурлаар баталсан гуравдугаар сарын хуваарьт нислэг өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хийгдэж хүндэтгэн үзэх бусад шалтгаантай -80, бага насны хүүхэдтэй гэр бүл -52, эрүүл мэндийн шалтгаантай -13, жирэмсэн -3 нийт 148 иргэн эх орондоо өнөөдөр шөнө ирэх юм байна. 
 
Яг одоо нислэгийн бүртгэл явагдаж байгаа аж. 
 
ЭНЭ САРД 
  • Гуравдугаар сарын 2, 3, 12, 24, 28, 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 11, 15, 25-ны өдрүүдэд Токио-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Франкфурт-Улаанбаатар чиглэлд,
  • Гуравдугаар сарын 5-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Гуравдугаар сард БНСУ-руу үйлдэх дээрх зургаан удаагийн нислэгийн хоёр нь зөвхөн транзит зорчигчдыг татаж авах зорилготой.