Япон улс коронавирусийг илрүүлэхдээ шулуун гэдэснээс арчдас авахгүй байх хүсэлтийг БНХАУ-д тавьжээ

Япон улс коронавирусийг илрүүлэхдээ шулуун гэдэснээс арчдас авахгүй байх хүсэлтийг БНХАУ-д тавьжээ

БНХАУ өнгөрсөн нэгдүгээр сараас коронавирусийг шулуун гэдэснээс арчдас авах замаар илрүүлэх шийдвэр гаргаж, одоо ч хэрэгжиж буй. Уг шийдвэр гарсны дараа АНУ-ын дипломат ажилчид эсэргүүцэж, шинжилгээ өгөхгүй гэж байсан юм. Тэгвэл Япон улсын Засгийн газраас өчигдөр /2021.03.01/ БНХАУ-д өөрсдийн орны иргэдийг хилээр нэвтрүүлэхдээ шулуун гэдэснээс арчдас авахгүй байх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Тодруулбал, Засгийн газраас гаргасан уг журам иргэдийг сэтгэлзүйн дарамтад оруулж байна гэж үзсэн байна.

Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Кацунобу Като “Хятадад суугаа манай элчин сайдын яамны ажилчид шулуун гэдэснээс  арчдас авч, шинжилгээ хийлгэсэн гэж мэдээлсэн. Мөн тэнд сэтгэлзүйн хувьд маш их дарамтад орж байна гэж гомдол гаргаж байна. Тиймээс бидний саналыг харгалзаж үзэхийг хүсэж байна” гэсэн байна.

Хятад улс уг хүсэлтэд одоог хүртэл хариу өгөөгүй байгаа бөгөөд Японы засгийн газар Бээжинд суугаа элчин сайдын яамаараа дамжуулан энэхүү хүсэлтийг тавьсан гэж мэдэгдэв.ъ

Эх сурвалж: CNN