С.Болормаа агсны шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болно

С.Болормаа агсны шүүх хурал энэ сарын 17-ны өдөр болно

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 19-ний өдөр /2020.02.19/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай С.Болормаа гэх эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг С.Болормаа бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал олон нийтийн анхаарлыг татаж, багагүй шуугиан дэгдээсэн юм. Харин энэхүү хэргийг УЕПГ-аас хяналт тавьж Говь-Алтай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг. Тэгвэл шүүх хурал Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор харьяалал тогтоосон ч хоёр удаа хойшлоод байгаа билээ.

Тэгвэл анхан шатны шүүх хурлын дараагийн тов энэ сарын 17-ны өдрийн 09.00 цагт болохоор зарлагджээ.  

Ингэхдээ шүүх хуралд өмгөөлөгч, холбогдогч, гэрчээр оролцохоор Улаанбаатар хотоос очих иргэд долоо хоногийн өмнө Говь-Алтай аймагт очиж, долоо хоног тусгаарлалтад байсны дараагаар шүүх хуралд оролцох боломжтой гэдэг чиглэлийг аймгийн Онцгой комиссоос өгсөн байна.