Ирэх долоо хоногийн даваа гаригт бүх нийтээр амарна

Ирэх долоо хоногийн даваа гаригт бүх нийтээр амарна

Анх 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 8-ны өдөр буюу "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногийн Даваа гарагт болох бөгөөд бүх нийтээр амарна. 

Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна. Данийн нийслэл Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" хэмээн зарласан ажээ.