Л.Оюун-Эрдэнэ: Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй

Л.Оюун-Эрдэнэ: Эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жендэрийн Үндэсний хорооны хурлын нээлтэд хэлсэн үгэндээ “хөдөлмөрийн тэгш бус байдал гаарч, гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр аргагүй” гэв. 

Тодруулбал, тэрбээр “БНСУ хөгжилд хүрэхээс өмнө эмэгтэйчүүд гэртээ үр хүүхдээ өсгөх үндэсний соёлтой байсан. Эдийн засаг хөгжихийн хэрээр ажиллах хүчний хомсдолд орж эхэлсэн. Хүнд амынх нь 50 хувь идэвхгүй байгаад байсан. Тиймээс эмэгтэйчүүдийн төлөөллийг хөдөлмөр эрхлүүлэх вэ гэдэгт том бодлого хэрэгжүүлсний үр дүнд БНСУ Азийн бар болж, богино хугацаанд хөгжсөн. Манай улсын хувьд гэрлэлт залуужиж байна. 16,17-той хүүхдүүд хүүхэд гаргаж, гэртээ сууж байна.

Энэ үгийг хэллээ гэж намайг шүүмжлэх байх. Гэхдээ хэлье. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог. Ажиллах хүчний 50 хувь нь идэвхгүй байж болохгүй.

Энэ мэт асуудлуудыг яриад байгаа. Давс мэт шорвог асуудлыг татаж гаргаж, шийдэж гаргахгүй бол урсаад яваад байж болохгүй байна” гэсэн юм.

Хөдөлмөр хийхгүй байх, хийж байгаа хөдөлмөр нь бүртгэлгүй, үнэлгээгүй байх хоёрын хооронд том ялгаа бий. Олон эмэгтэй гэртээ хүүхдээ харж, өглөөнөөс орой хүртэл амрах завгүй “хөдөлмөрлөдөг”. Гэвч Улсын Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ойртсон энэ үед, тэр тусмаа жендэрийн хурал дээр ийм мэдэгдэл хийж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үгүйсгэж буйг олон хүн шүүмжилж байна. Нөгөөтээгүүр Үндсэн хуульд “Монгол Улсын иргэний хувьд цэргийн алба хаах нь эр хүн болж төрсний ҮҮРЭГ бөгөөд заавал хаахаар хуульчилсан” байдаг. Үүнийг Ерөнхий сайд мартсан бололтой.