“Шилжин суурьшигчид” уралдааны дэд байранд гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнгийн бүтээл шалгарчээ

“Шилжин суурьшигчид” уралдааны дэд байранд гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнгийн бүтээл шалгарчээ

“Нүүхүү, Суухуу, Судалъя” аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “Шилжин Суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг “IOM Mongolia” НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Цэгц Медиа Групп нар хамтран цахимаар амжилттай зохион байгууллаа.

Тус уралдаан цар тахлын үеийн хөл хорионы үед зарлагдсан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож нийт 50 орчим гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл хүлээн авсанаас 33 гэрэл зурагчны 70 орчим бүтээл цахим үзэсгэлэнд оролцжээ. Харин уралдааны дүн гарч,

Тэргүүн байранд гэрэл зурагчин Э. Есүнгэ

Дэд байранд гэрэл зурагчид Ц.Мягмарсүрэн

Гутгаар байранд гэрэл зурагчид Ш.Гэрэлсайхан нар тус тус шалгарчээ.

Гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнгийн шилдгээр шалгарсан гэрэл зургууд:

Бусад гэрэл зурагчдийн бүтээлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө