Өнөөдөр Ташкентын Их дуулгын дэвжээнд Монголын таван жүдоч хүч үзнэ

Өнөөдөр Ташкентын Их дуулгын дэвжээнд Монголын таван жүдоч хүч үзнэ

Узбекситаны Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ оны 2 дахь цуврал тэмцээн болох “Tashkent Grand Slam 2021” Их дуулгын 3 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д хүч үзэх жүдочид татамид гарч хүч, ур чадвараа сорино.

Өнөөдөр Монголын шигшээ багаас таван жүдоч Их дуулгын татамид барилдах юм. Эрэгтэйчүүдийн 90 кг жинд ОУХМ А.Алтанбагана Их дуулгын дэвжээнд гарч өрсөлдөнө. Тэрбээр эхний тойрогт хийлсэн бөгөөд дараагийн тойрогтоо Перу, Эстонийн жүдочдын ялсантай барилдана.

Их дуулгын -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, дараа нь Азербайжаны А.Мирзаиевтай хүч үзнэ. Энэ жинд ОУХМ Б.Гончигсүрэн эхний тойрогт Болгарын Дичев Даниелтай барилдана. Харин +100 кг-д Ө.Дүүрэнбаяр эхлээд ОХУ-ын Киривобоков Антонтой хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д Монгол Улсаас ОУХМ Э.Гандиймаа эхний тойрогт Узбекистаны Илматова Рината барилдана. Түүнийг ялбал БНСУ-ын бөх Ким Хаюнтай хүч үзнэ.