PCR шинжилгээний хариу гарсны дараа хөдөө орон нутаг руу зорчихыг анхааруулж байна

PCR шинжилгээний хариу гарсны дараа хөдөө орон нутаг руу зорчихыг анхааруулж байна

Өчигдөр/2021.03.06/ Архангай аймгийн Чулуут суманд кино зураг авалтын ажлаар Улаанбаатар хотоос очсон нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Улмаар хамт явсан 26 хүнийг тусгаарлаад байна. Мөн Архангай аймагт тухайн иргэнтэй уулзсан хүмүүсийг тусгаарлажээ. Тиймээс иргэдийг заавал шинжилгээгээ бүрэн хийлгэж, хариугаа авсны дараа хөдөө орон нутагт зорчихыг ЭМЯ-аас анхааруулж байна. 

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дараах цэгүүдэд COVID-19 “PCR” шинжилгээ хийх юм. 

  • Баянгол дүүрэг 47-р сургууль
  • Чингэлтэй дүүрэг 49-р сургууль
  • Сонгино-хайрхан дүүрэг 62-р сургууль
  • Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд шинжилгээ хийхгүй. Тиймээс хөдөө орон нутагт зорчих нэн шаардлагатай иргэд уг цэгүүдэд шинжилгээ өгөх боломжтой юм байна. 

Иргэд шинжилгээний хариугаа eruul.gerege.mn хөтчөд хандан харах боломжтой. 

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө