Террорист бүлэглэл автомашин дэлбэлсний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ

Террорист бүлэглэл автомашин дэлбэлсний улмаас 20 гаруй хүн амь үрэгджээ

Сомалийн нийслэл Могадишо хотод өнгөрсөн баасан гарагийн орой/2021.03.05/автомашин дэлбэрсний улмаас 20 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархадсан талаар CNN агентлаг мэдээллээ. 

Тодруулбал, орон нутгийн цагаар 20.05 минут орчимд боомтын ойролцоо байрлах “Луул Йемен” гэх рестораны үүдэнд тэсрэх бөмбөг ачсан машин дэлбэрчээ. Хүчтэй дэлбэрэлтэд ойр хавийн барилга, байгууламж, худалдааны төвүүд ихээр сүйдсэн байна. Түргэн тусламж ирэхэд аль хэдийн 20 гаруй хүн нас барсан байсан бөгөөд шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлжээ. Мөн дэлбэрэлтийн дараа хүчтэй буун дуу гарсан байна. 

Үүний дараа Терроризмын "Аш-Шабааб" бүлэглэл өөрийн харьяа сайтууд дээр халдлагыг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 

Өнгөрсөн сард Сомалийн ерөнхийлөгчийн ордны ойролцоо тус бүлэглэл дахин нэг автомашин дэлбэлсэн. Үүнээс өмнө 2020 онд мөн автомашин дэлбэлж, халдлага үйлдэж байжээ. 

“Аль-Шабааб” бүлэглэлийг 2011 онд Сомали болон Африкийн холбооны хүчнийхэн Могадишо хотоос шахан гаргасан боловч далайн эргийн хотуудад энэ мэт халдлага үйлдсээр байна. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө