С.Эрдэнийг холбогдуулан шалгаж байсан хэргүүдийг НПГ-аас хэрэгсэхгүй болгож, хаажээ

С.Эрдэнийг холбогдуулан шалгаж байсан хэргүүдийг НПГ-аас хэрэгсэхгүй болгож, хаажээ

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгаад байсан билээ.

Мөн түүнийг “Дарханы гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаад байсан юм. Учир нь 16 тэрбум төгрөгөөр үнэлж гурилын элеватор шахсан хэрэгт холбогдуулан С.Эрдэнийн охин Э.Содгэрэлээс мэдүүлэг авсан гэдэг. С.Эрдэнийн охин Э.Содгэрэл “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550527 хувьцааны 152131 ширхэгийнх нь эзэмшигч байсан нь С.Эрдэнийг ийнхүү буруутгах үндэслэл болсон гэдэг. Тэгвэл С.Эрдэнийн холбогдсон дээрх хэргүүдийг Нийслэлийн прокурорын газар /НПГ/-аас хэрэгсэхгүй болгож, хаах шийдвэр гаргасан гэж албаны эх сурвалж бидэнд мэдээллээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө