Завхан аймагт коронавирусийн дахин хоёр тохиолдол батлагдлаа

Завхан аймагт коронавирусийн дахин хоёр тохиолдол батлагдлаа

Энэ сарын 3-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Шилүүстэй суманд очсон хоёр иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан билээ. Тэгвэл тусгаарлалтад байсан эрсдэл өндөртэй нэгдүгээр хавьтлын хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ.  

Ингэснээр Завхан аймагт коронавирусийн нийт дөрвөн тохиолдол бүртгэгдэж байна. Шинээр халдвар авсан хоёр иргэнийг өнөөдөр сумын Эрүүл мэндийн төв рүү шилжүүлжээ. Мөн нэг иргэн нь ходоодны хорт хавдартай байсан бөгөөд биеийн байдал маш хүнд байна гэж аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Сумын Эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйн нөхцөл хүнд байгаа тул халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлжээ.