Мориндоо хэрцгий хандсан хосуудад дахин амьтан тэжээхгүй байх шийтгэлийг оноожээ

Мориндоо хэрцгий хандсан хосуудад дахин амьтан тэжээхгүй байх шийтгэлийг оноожээ

Австралийн нэгэн хос өөрсдийн тэжээвэр хоёр мориндоо харгис хэрцгий хандаж байсан нь тогтоогдсоны дараа тэднийг насан туршдаа морь тэжээхийг нь хориглож, 30 мянган доллараар торгожээ. Тэд Жорж гэх хүрэн морь болон Робин хэмээх одой морийг тэжээдэг байсан ч тэдэнд анхаарал хандуулалгүй хоол тэжээлгүй олон сар хашиж, тураалд оруулсан байжээ.

Мөн өвдсөнийг нь анзааралгүй удсаны улмаас тус морьд маш их өвчин мэдэрч байсан гэдгийг шүүгчид онцолсон байна. Тодруулбал, байцаагч Жорж гэх хүрэн морьны нуруун дээрх хучлагыг авахад маш том шарх үүсэж идээлсэн, бөөсөнд баригдаж архаг үрэвсэлтэй болсон харин Робин суулгалт өвчтэй болсон байсан гэж мэдээлсэн байна. Тэд маш хөшүүн, унтаа байдалтай биеийн байдал нь хүнд байсан тул яаралтай мал эмнэлгийн газарт хүргэж, анхны тусламж үзүүлжээ. Эрх баригчид энэхүү хосын Колли хот дахь эзэмшлийг шалгаж үзэхэд хаа сайгүй хоосон хувин, сав болон навч, мөчир, бага хэмжээний борооны устай хэдэн хувин л олжээ. Нэмэлт тэжээл, хадлан огт харагдаагүй байна.

Тиймээс эрх баригчид хосуудыг Амьтныг хамгаалах тухай хуулийн 19.3-т заасны дагуу амьтанд харгис хэрцгий хандсан гэж буруутган, торгууль ногдуулсан бөгөөд бүх насаараа морь болон ямар нэгэн гэрийн тэжээмэл амьтан тэжээх эрхийг нь хасчээ. Амьтан, хууль сахиулах үйл ажиллагааны гүйцэтгэх менежер Ханна Древер малын эмч нарын тайланд бичихдээ энэ хоёр морь хоёулаа олон хоногийн турш зовж шаналж байсан. Бөөсний тархалт нь 15 долоо хоногийн турш үргэлжилсэн” гэж дурджээ.  Морьд одоо амьтан хамгаалах байранд байгаа аж.

Эх сурвалж: Mirage news