Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралддаг. Энэ дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ. Мөн гурван байнгын хороо хуралдахаар товложээ.
