Баянхонгор аймагт уурхайн осол болж хоёр хүн нас баржээ

Баянхонгор аймагт уурхайн осол болж хоёр хүн нас баржээ

Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд наймдугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ. Осол болж хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж уг осол эндэгдлийг гаргасан байна. Хууль хяналтын байгууллагууд хэргийн газарт үзлэг шалгалт хийж, нотлох баримтуудыг авах ажиллагаа явуулж байна.