Нэг гэр бүлийн 11 хүн түлэгдэж, гурван настай охин газар дээрээ амиа алджээ

Нэг гэр бүлийн 11 хүн түлэгдэж, гурван настай охин газар дээрээ амиа алджээ

Иргэд сүүлийн сар амралт зугаалгын байдалтай байгаа билээ. Энэ үеэр орон нутгийн замд ноцтой авто осол болж олон иргэн нас барсан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсээр байна. Мөн амралтын газар болон голын эрэг орчимд хулгайн гэмт хэрэг, дээрэм, бусдын эрүүл мэндийн халдах зэрэг олон төрлийн гэмт хэрэг гарсаар байна.

-САНАМСАР БОЛГООМЖГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ГЭР БҮЛЭЭРЭЭ ТҮЛЭГДЖЭЭ-

Наймдугаар сарын 4-ний өдөр Архангай аймагт гэр бүлээрээ амарч байхдаа санамсар болгоомжгүй байдлаас болж 11 хүн түлэгдэж, гуравхан настай охин газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хэргийг тодруулбал, Архангай аймгийн Өгийнуур сумын урд байрлах  “Эко гэр бааз” гэх нэртэй амралтын газарт нэг гэр бүлийн 12 хүн амарч байсан. Тус амралтын газарт түр амарч байсан тухайн гэр бүлийн иргэд хоол хийхдээ газан плиткан дээр ус гэж андуурч савтай бинзен байрлуулснаар гал гарчээ. Улмаар Улаанбаатар хотод оршин суух гурван настай Э охин галд шатаж газар дээрээ амь насаа алдсан. Харин хамт байсан гэр бүлийн 5-73 насны нийт 11 хүн хүнд ба хүндэвтэр түлэгдсэн байна.

Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд галд түлэгдсэн хүмүүсээс болсон хэргийн тухай тайлбар авч байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

У.УРАНЦЭЦЭГ