Орхон аймгийн цэргийн штабын дарга өөрийнхөө ДУХАНД  буудаж нас баржээ

Орхон аймгийн цэргийн штабын дарга өөрийнхөө ДУХАНД буудаж нас баржээ

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд өчигдөр /2019.08.05/ аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олдсон ба эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан талаар цахим сайтуудаар цацагдаж эхлээд байна.

Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар, Цэргийн штабын дарга Л.Болд өөрийгөө буудаж амь насаа алдаагүй харин цус харвасан хэмээн мэдээлж байна. Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Талийгаач ажлын өрөөндөө ганцаараа байсан бөгөөд цайны цагийн үеэр ийнхүү нас барсан байна.

Харин албаны эх сурвалжийн мэдээллээр өөрийнхөө духан тус гаартаа нэг удаа буудаж нас барсан нь үнэн гэв.

Дэд хурандаа Л.Болдыг өнгөрсөн зургаадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилогдсон байжээ.

У.УРАНЦЭЦЭГ