ЖДҮХС-гийн зээлийг ломбард болон банк бусаар дамжуулж мөнгө угаасан найман тохиолдол гарсан гэв

ЖДҮХС-гийн зээлийг ломбард болон банк бусаар дамжуулж мөнгө угаасан найман тохиолдол гарсан гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮХС-гийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ноцтой мэдээлэл дэлгэсэн байна.

Тэрээр, "2019 оны долдугаар сарын 24-ний өдөр УЕП, АТГ-ын дарга нарт хаягласан албан тоот явуулсан. Хариу нь ирсэн байна. Үүнд, ЖДҮ-тэй холбоотой 114 хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэр дундаа 2016 оноос өмнөх асуудлыг ЦЕГ, 2016 оноос хойшхи асуудлыг АТГ, ЦЕГ-ийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа гэнэ. Шалгаад үзэхэд 38,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Энэ нь хийнэ гэж худлаа төсөл бичээд төслөөсөө тусдаа үйл ажиллагаа явуулсан байна гэж ойлгож байгаа.

Тэр дундаа 20 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжилж, 38.2 тэрбумаас мөрдөн байцаалтын явцад 3.3 тэр бумыг нөхөн төлүүлсэн. 2.3 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй байна. Мөрдөн байцаалтын шатнаас гадна 41 удаагийн мөрдөгчийн мэдэгдэл явуулахад 8 тэрбум нь буцаж орж ирсэн байна. Мөн 34 нь иргэд ААН-д барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг ломбард, ББСБ, хадгаламж зээлийн хоршоотой байна. Үүний 11 нь албан тушаалтантай хамааралтай. Манай УИХ-ын гишүүдтэй хамааралтай гэсэн үг. Үүнийг шалгахад  өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан найман үйлдэл нь тогтоогдсон байна" гэжээ.