ТАНИЛЦ: Өндөржүүлсэн бэлэн байдлын шар болон улбар шар түвшин юугаараа ЯЛГААТАЙ вэ

ТАНИЛЦ: Өндөржүүлсэн бэлэн байдлын шар болон улбар шар түвшин юугаараа ЯЛГААТАЙ вэ

Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүй, дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл гамшгийн үеийн "Улбар шар" түвшинд шилжсэн хэвээр байхыг УОК-оос мэдэгдсэн билээ. Тэгвэл гамшгийн үеийн зэргүүд юугаараа ялгаатай талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Ногоон буюу түвшин 1-р түвшин. ӨДӨР ТУТМЫН БЭЛЭН БАЙДАЛ

Энэ үед байгууллага аж ахуй нэгж, иргэд мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөж халдвар хамгааллын дэглэм сахина

Шар буюу түвшин 2-р түвшин. ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ

Хязгаарлах үйл ажиллагаа:

  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга/гэр бүлээс бусад/
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Диско баар
  • Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын төв

Тайлбар: Боловсролын салбарын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг Улсын онцгой комиссын зөвшилцлөөр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны тав байгууллага тогтооно. 

Улбар шар түвшин буюу 3-р түвшин. ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ-д хамаарна

Хязгаарлах үйл ажиллагаа: 

  • Жагсаал, цуглаан, уралдаан, тэмцээн
  • Аялга зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Баар/Диско, караоке/
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  • Сургалтын төв/танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
  • Соёл урлаг
  • Үзвэр, үйлчилгээ /нийт суудлын тоо 30 хувиас их/
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв/нийт хүчин чадлын 30 хувиас их/
  • Саун бассейн/нийт хүчин чадлын 30 хувиас их/
  • Дэн буудал
  • Шашны зан үйл-гандан сүм хийд, мөргөлийн газрууд
  • Олимп, олон улсын бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ/дотоод орчин 10-аас дээш хүнтэй/



Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө