CNN: Дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд Япончууд Монголын багийг “бут ниргэв”

CNN: Дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд Япончууд Монголын багийг “бут ниргэв”

Япон улс түүхэн дэх хоёр дахь том хожлоо байгуулж, Дэлхийн цомын 2022-ийн урьдчилсан шатны тоглолтод Монголын багийг 14: 0-ээр бут ниргэв. Дэлхийн чансааны 190-т эрэмбэлэгдсэн Монгол улсын баг тоглолтын турш хоёр удаа хаалга руу бөмбөгийг цохиж чадсан. Харин Японы баг 34 удаа цохиж чадсан юм.

Энэ бол Японы 1967 онд Филиппинийг 15:0-ээр хожсоны дараах хоёр дахь том ялалт байлаа. Хэрэв ирэх зургадугаар сарын 3-нд Япончууд Мьянмарыг хожиж чадвал Азиас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд шалгарна гэсэн үг юм.

Багуудын тоглолтын үйл явцыг тайлбарлавал Японы баг хагас цагийн завсарлагад таван гоол оруулсан бөгөөд хоёр дахь үед 9 гоолыг оруулсан. Үүнээс дөрвийг нь ердөө 11 минутын дотор “гоолдсон” юм.

Хэдийгээр тоглолт хуваарийн дагуу Монгол улсад болох байсан ч хорио цээрийн улмаас Японы Чиба дахь “Фукуда Денши Аренад” зохион байгуулагдлаа. Өнгөрсөн даваа гарагт Канадын шигшээ Каймандын арлуудын багийг 11-00 харьцаатайгаар хожсон. Япон Монголын багийн тоглолт нэг тал нь хэт давамгай байдлаар хожсон хоёр дахь тоглолт болж байна.

Мөн CNN цахим хуудсанд Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Растислав Бозикийн тоглолтын дараа өгсөн ярилцлагын видео нийтлэгджээ.

Тэрбээр “Өнөөдөр бид олон гоолын зөрүүтэй хожигдлоо. Мэдээж энэ бүхний гол бурууг би үүрэх ёстой. Тоглогч нар маань эцсийн мөч хүртэл бууж өгсөнгүй. Надад онооны харьцаа яаж дууссан нь сонин биш. Бид дэлхийн шилдэг багийн хаалганд гоол оруулахын төлөө тоглолоо.

Японы шигшээ багийн тоглогчдын хувьд ДАШТ-д өөрийн байр суурийг олж авахын төлөө манай багийн эсрэг бүх хүчээ дайчлан тоглосонд баяртай байна. Бидний хувьд том туршлага болж үлдлээ. Энэ тоглолт Монгол улсад зохион байгуулагдах байсан бол үр дүн ялгаагүй байх байсан болов уу. Түүхэнд тооны харьцаа хэдээр дууссан нь л үлдэх байх. Гэхдээ тоглолт хэрхэн өрнөснийг хэн ч дурсан ярихгүй" гэжээ. 

Эх сурвалж: CNN