Б.Жавхлан: Энэ онд НӨАТ төлөгчдийн тоо өмнөх үеийнхээс гурав дахин нэмэгдсэн

Б.Жавхлан: Энэ онд НӨАТ төлөгчдийн тоо өмнөх үеийнхээс гурав дахин нэмэгдсэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан ажлын байрыг дэмжих, репо санхүүжилттэй болон ипотекийн зээлийн үйл явцын талаар мэдээллээ. Тэрбээр “Засгийн газраас зээл олгож эхэлсэн өдрөөс хойш гурав дахь долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2,500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна. Тодруулбал, 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд ажлын байрыг дэмжих 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хувьд 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг олгосон. Ипотекийн зээлээр 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Төрийн зүгээс банкуудад шаардлага дээрээ уян хатан байхыг зөвлөсөн. Цар тахлын үе учраас зээлдэгчидтэй цахим байдлаар гэрээ байгуулах чиглэлээр ажиллана.

Нэг сонирхолтой үр дүнг танилцуулахад энэ онд НӨАТ төлөгч гурав дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 2019 онд 890, 2020 онд 1065, 2021 онд 2554 НӨАТ төлөгч нэмэгдсэн байна" гэв. 

ҮЗЭХ: