ШУУРХАЙ МЭДЭЭ: Маргааш болох АН-ын Их хуралд оролцохоор шинжилгээ өгсөн зарим иргэдээс ХАЛДВАР илэрчээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Маргааш болох АН-ын Их хуралд оролцохоор шинжилгээ өгсөн зарим иргэдээс ХАЛДВАР илэрчээ

АН-ын даргыг тус намын нийт гишүүдийн саналаар тодруулах сонгуулийг С.Эрдэнэ “цахим”-аар, Ц.Туваан “цаас”-аар санал авч зохион байгуулсан билээ. Улмаар “цахим” сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ялалт байгуулсан бол, “цаасан” сонгууль УИХ-ын гишүүн Тесо группийн эзэн О.Цогтгэрэл ялалт байгуулсан гэж буй.

Тэгвэл өнөөдөр /2021.04.02/ Ц.Тувааны тэргүүлж буй АН-ын ХЭГ-ийн дарга П.Нүрзэд тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж,  “Маргааш /2021.04.03/ Дүнжингарав худалдааны төвийн гаднах талбайд АН-ын ээлжит бус хурлыг их хурлыг хийж, О.Цогтгэрэлийг тус намын даргаар батламжилна гэж мэдэгдсэн. Мөн тус хуралд 21 аймаг 9 дүүрэг, 330 сумаас АН-ын гишүүд биечлэн оролцохоор хүрэлцэн ирээд байна” гэж мэдэгдсэн.

Тэгвэл маргааш болох АН-ын Их хуралд оролцох иргэд Улаанбаатар хотод байх хувийн болон улсын шинжилгээний төвүүдэд хандаж PCR-ын шинжилгээ өгч байгаа ажээ.

Гэтэл өнөөдөр /2021.04.02/ хувийн нэгэн шинжилгээний төвд очиж PCR-ын шинжилгээ өгсөн, АН-ын Их хуралд оролцоно гэх 8-9 хүний шинжилгээний хариу "эерэг" гарсан талаар эх сурвалж бидэнд байна. Иймд эдгээр хүмүүс улсын шинжилгээний төвүүдэд хандаад байгаа ажээ. Иймд маргааш Дүнжингарав худалдааны төвийн гаднах талбайд болох иргэдийн цуглаан халдвар тархах эрсдэлийг улам нэмэгдүүлж байж болзошгүй байна.