БНХАУ-ын вакцинууд ДЭМБ-ын шаардлагыг хангажээ

БНХАУ-ын вакцинууд ДЭМБ-ын шаардлагыг хангажээ

БНХАУ-ын Синофарм болон Синовак вакцин ДЭМБ-ын шаардлагыг хангасан талаар ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиото мэдээллээ.

Вакцинуудын мэдээллийг өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-д хүргүүлсэн. Вакцин 50-аас дээш хувийн үр дүн үзүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байсан бөгөөд тус хоёр вакцин 70-аас дээш хувийн үр дүн үзүүлсэн байна. Мөн бусад шаардлагыг хангасан учраас энэ сардаа багтаан хэрэглэх эрх олгохоор байна.