1900 онд Их Британийн хатан хаан Викториагийн захиалгаар хийсэн шоколадыг олжээ

1900 онд Их Британийн хатан хаан Викториагийн захиалгаар хийсэн шоколадыг олжээ

20-р зууны эхээр Өмнөд Африкт болсон Боерын дайны үеэр Их Британийн цэргүүдэд дурсгал болгон өгсөн 121 жилийн настай шоколадыг “National Trust” музейн дээврээс олжээ.

Уг шоколад нь цагаан тугалган цаастай, анхны боодлоороо олдсон бөгөөд 1900 онд  Их Британийн хатан хаан Викториагийн захиалгаар хийлгэсэн байна. Олдворыг “National Trust”-ийн хамгаалагчид анх илрүүлжээ.

Боерын хоёрдугаар дайн нь 1899-1902 оны хооронд Их Британийн эзэн гүрэн, Боер улсын хоорондох Өмнөд Африкийн төлөө хийсэн тулалдаан юм. Тухайн үед хатан хаан Виктория Британийн эзэнт гүрний Фрай, Кэдбери, Раунтри хэмээх гурван үйлдвэрт 100 мянган шоколад үйлдвэрлэх даалгавар өгч байсан талаар түүхэнд өгүүлсэн байдаг.

Шоколадны гадна талд “Өмнөд Африк 1900” гэсэн бичиг байдаг бөгөөд хатан хааны өөрийн гараар бичсэн “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээтэй үгтэй аж.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр бар өдөр

27 минутын өмнө