МУЭИС-ийн эрдэмтдийн “Байгууллага судлал” ном уншигчдын хүртээл боллоо

МУЭИС-ийн эрдэмтдийн “Байгууллага судлал” ном уншигчдын хүртээл боллоо

Монгол Улсын судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэж чадах, дэлхийд өрсөлдөх, оюуны элитүүд-эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргадаг билээ. 

Тус сургуулийг  10 мянга гаруй (250 гаруй доктор Ph.D ) Монгол Улсын болон гадаадын иргэд суралцан төгсөж, нийгмийн бүхий л салбарт манлайлан ажиллаж байна.

МУЭИС-ийг  төгссөн 30 гаруй эрдэмтэд  орчин үеийн байгууллага судлалын чиглэлээр туурвисан “Байгууллага судлал” Онол ~ Үзэл баримтлал цуврал I боть номоо гарган уншигчдийн хүртээл болгоход бэлэн боллоо.

Уг бүтээл нь байгууллагын хөгжлийн орчин үеийн онол, үзэл баримтлал, чиг хандлага, байгууллагын менежмент, байгууллагын соёл, ногоон хөгжил,  чанарын болон байгууллагын менежмент , бүтэц зохион байгуулалт, чанарын болон хяналтын менежмент,  санхүү, байгууллагын төрөл  зэрэг агуулгыг багтаасан байна.