СУДАЛГАА: КОВИД-19-өөр өвчилж, эдгэрсэн хүмүүст мэдрэлийн болон сэтгэл зүйн эмгэг илэрч байна

СУДАЛГАА: КОВИД-19-өөр өвчилж, эдгэрсэн хүмүүст мэдрэлийн болон сэтгэл зүйн эмгэг илэрч байна

Коронавирусийн халдвар авч, эдгэсэн хүмүүсийн гурван хүн тутмын нэгд удаан хугацааны турш сэтгэцийн болон мэдрэлийн өвчний шинж тэмдэг илэрч буй талаарх судалгааг АНУ-ын эрдэмтэд хийжээ. Өчигдөр/2021.04.06/ шинжлэх ухаан, эрүүл мэндийн “Lancet Psychiatry” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд өгүүлснээр халдвар авч эдгэсэн хүмүүсийн 34 хувьд нь зургаан сарын хугацаанд мэдрэлийн болон сэтгэлзүйн янз бүрийн  шинж тэмдэг илэрсэн байна.

Хамгийн нийтлэг илэрсэн шинж тэмдэг нь түгших бөгөөд энэ нь эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 17 хувьд нь илэрчээ. Сонирхолтой өвчтөний биеийн байдал хүндрэх тусам, сэтгэл зүйн эмгэгийн шинж тэмдэг илрэх магадлал өсдөг аж. 

Осфордын их сургуулийн сэтгэц судлалын академик клиникийн эрдэмтэн, судалгааг хариуцсан Максим Такует энэ талаар “Ковид-19 хүндэрч, эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн 39 хувьд нь сэтгэл зүйн эмгэг илэрч байсан” гэжээ. Түүнчлэн тэрбээр “Судалгааны үр дүнг харахад Ковид-19-ийн дараах тархины өвчин, сэтгэцийн эмгэгүүд нь ханиад, бусад амьсгалын замын халдвараас илүү түгээмэл байгаа нь ажиглагдаж байна. Гэсэн ч бид зургаан сараас цааш юу болохыг ажиглах шаардлагатай” гэв.

КОВИД-19-ИЙН ДАРААХЬ "ТАРХИНЫ ӨВЧИН"

Уг судалгаа нь өнөөг хүртэл хийсэн хамгийн том судалгаа юм. Судалгаанд нийт 236 мянган иргэн хамрагдсан байна. Судлаачид ижил хугацаанд коронавирусийн халдвар авсан болон бусад халдвараар өвчилсөн хүмүүсийг хооронд нь харьцуулжээ. Ингэхэд халдвар авч эдгэсэн хүмүүс энгийн амьсгалын замын томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүстэй харьцуулахад мэдрэлийн болон сэтгэцийн өвчнөөр өвчлөх эрсдэл 44 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Энэ нь сэтгэлзүйн стресс, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэх, өвчний шинж тэмдэг нөлөөлж магадгүй. Тиймээс цаашид Ковид-19 нь тархи ба мэдрэлийн системд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судлах шаардлагатай байгааг эрдэмтэд онцлов.

Энэ төрлийн бусад судалгаа. Энэ оны хоёрдугаар сард Италийн Ром хотын эмнэлэгт эмчлүүлсэн 381 өвчтөнд судалгаа хийхэд 30 хувь нь эдгэрсний дараах стрессийн эмгэгт өртжээ. 

12-р сард хийсэн “Neurology” судалгаа: “Clinical Practice” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар Ковид-19-өөр өвчилсөн зарим хүнд мэдрэлээс үүдэлтэй таталт, хөдөлгөөний эмгэг үүсэж байжээ.

АНХААРУУЛГА: Уг судалгаа нь АНУ-д хийгдсэн судалгаа болно

Эх сурвалж: CNN