Э.Бат-Үүл: Намайг нийслэлийн АН-ын дарга болсонд Х.Баттулга дургүйцээд байгааг ойлгохгүй байна

Э.Бат-Үүл: Намайг нийслэлийн АН-ын дарга болсонд Х.Баттулга дургүйцээд байгааг ойлгохгүй байна

АН-ын даргыг тодруулах цаасан сонгуульд ялалт байгуулсан О.Цогтгэрэлийг батламжлах үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үг хэлэх гэсэн боловч түүнд тус боломжийг олгоогүй юм.

Тэгвэл тэрээр саяхан өөрийн твиттер хуудастаа нэгэн ноцтой мэдэгдлийг хийлээ. Тэрээр “Намайг Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга болсонд яагаад Ерөнхийлөгч Х.Баттулга дургүйцээд байгааг би ойлгохгүй байна! Өөрийнхөө банхаруудаар сүүлийн 10 хоногт угсаруулан дайруулж байна! Өөрийг нь Ерөнхийлөгч болоход нийслэлд миний оруулсан хувь нэмэр багагүй дээ!” гэжээ.