Эмнэлгийн тусламж үзүүлэлгүй, хугацаа алдсан нь 23 настай залууг амиа алдахад хүргэсэн бололтой

Эмнэлгийн тусламж үзүүлэлгүй, хугацаа алдсан нь 23 настай залууг амиа алдахад хүргэсэн бололтой

Энэ сарын 4-5-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6-р хороонд байрлах “Мөнх Тэрэлж” амралтын газарт 16-23 орчим насны 30-аад залуус архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан байдаг. 

Тодруулбал, Орхон аймгийн харьяат 23 настай М хоорондоо муудалцаж буй бусдыгаа салгах гэж урдуур нь орж санаандгүй байдлаар хутгалуулсан, түүнийг хутгалсан этгээд нь Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 23 настай, М байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. 

Мөн тус хэрэгтэй холбоотой есөн залуусыг эрэн хайж байгаа гэх мэдээлэл бий.

Тэгвэл Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг дөрөвдүгээр сарын 4-ний 23:00 цагийн үед гарсан хэмээн хамт байсан залуус мэдүүлэг өгчээ. Гэтэл хэрэг гарснаас дөрвөн цагийн дараа буюу  03:00 цагийн үед түргэн тусламжийн 103 дугаарын утсанд дуудлага бүртгэгдсэн гэнэ. Энэ нь амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэлгүй, хугацаа алдсан гэж эх сурвалжууд үзэж байгаа ажээ.