Тэрбумтнуудийнхаа тоогоор Бээжин хот дэлхийд тэргүүлжээ

Тэрбумтнуудийнхаа тоогоор Бээжин хот дэлхийд тэргүүлжээ

“Форбс” сэтгүүлээс гаргасан 2021 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалтаар БНХАУ-ын нийслэл Бээжин хамгийн олон тэрбумтантай хот болж, АНУ-ын Нью Йоркийг анх удаагаа гүйцэж чаджээ. Өнгөрсөн онд Бээжингийн тэрбумтнуудын тоо 33-аар нэмэгдэж, нийт 100-д хүрсэн бол Нью Йорк хотын тоо 99 байжээ.

Дэлхийн улсуудаар авч үзвэл АНУ хамгийн олон тэрбумтантай ч сүүлийн жилүүдэд БНХАУ тэрбумтнуудын тоогоороо АНУ-ын араас нь жагсах болсон. Өнгөрсөн онд БНХАУ-д нийт 210 шинэ тэрбумтан төрсөн нь дэлхийд хамгийн өндөр өсөлт болсон юм. Бээжингийн хамгийн баян оршин суугч нь “TikTok” платформыг эзэмшигч ByteDance компанийн үүсгэн байгуулагч, $35.6 тэрбумын хөрөнгөтэй Зань Юминь бол Нью Йоркийн тэргүүн баян нь тус хотын захирагч асан Майкл Блүүмбэрг юм. Тэрбээр $59 тэрбумын хөрөнгөтэй.

Өнгөрсөн онд дэлхий даяар 660 шинэ тэрбумтан төрж, нийт тоо нь 2,755 хүрчээ. Тэдгээрийн хөрөнгийн нийлбэр нь $13.1 их наяд болохыг Форбс тооцоолсон байна.