ХӨСҮТ-ийн ажилчдын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ

ХӨСҮТ-ийн ажилчдын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ

ХӨСҮТ-ийн лабораторийн тасгийн нэр бүхий 6-7 ажилтан эмчилгээ, үйлчилгээний мөнгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгагдаж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байна. 

Хэргийг тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал асан Д.Нямхүү “Төлбөртэй тусламж үйлчилгээний журам жагсаалт, тариф батлах тухай”А/48 тоот тушаал гаргасан. Уг тушаалын хүрээнд иргэнд төлбөртэй тусламж үйлчилгээ үзүүлэх, аж ахуй нэгж, байгууллагатай гэрээгээр урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр заасан. Ингэхдээ орлогыг эмнэлгийн кассаар дамжуулан хүлээн авч үндсэн үйл ажиллагааны орлогын бүртгэлд бүртгэн  цахим бүртгэлийн болон санхүүгийн программыг ашиглан төрийн сан дахь төсвийн харилцах дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. 

Гэтэл улсын төсөвт төвлөрөх мөнгийг дээрх ажилчид нь хувьдаа авсан байх магадлалтай байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

52 минутын өмнө